МИАТ ХК-ийн Герман дахь төлөөлөгчийн газрын гурван монгол ажилтан коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл гараад байгаа билээ.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор МИАТ-аас “Ажилчид халдвар аваагүй. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа халдвар авсан байх магадлалтай хүнтэй хавьтсан гэж үзээд гэрийн тусгаарлалтад оруулсан. Тестээр үзэхэд сөрөг гарсан ба биед нь янз бүрийн шинж тэмдэг илрээгүй” гэдгийг хэлэв.
Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Онцгой байдлын комиссын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр “Герман Улсад байгаа МИАТ-ийн дөрвөн төлөөлөгөөс коронавирус илэрсэн гэв. ХӨСҮТ-ийн эмч нар шаардлагатай тусламж, үйлчилгээ, заавар, зөвлөгөөг өгч байна. Халдвар авсан дөрвөн иргэн эмнэлэгт хэвтээгүй, гэртээ тусгаарлагдаж байна” гэсэн мэдэгдлийг хийсэн юм.