АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулснаа зарлахад бэлэн байсан ч санал тоолох үйл явц удаашруулж байна гэлээ.
Тэрбээр өнөөдөр Цагаан ордны индэр дээр гарч үг хэлэхдээ гэр бүл болон түүнийг дэмжихээр ирсэн сая сая дэмжигчдэд талархлаа илэрхийллээ. Олон сая саналын хуудсыг тоолох дутуу байгаа ч Дональд Трамп ялалтаа зарлав.
“Үнэнийг хэлэхэд бид энэ сонгуульд ялсан” гэж хэлснийхээ дараа тэрбээр сонгуулийн үйл явцад “луйвар” гарсан гэлээ. Трамп “Манай улсын хувьд ичгэвтэр байдал үүсээд байна” хэмээж, Дээд шүүхэд хандахаар төлөвлөж буйгаа хэллээ.
Тэрбээр Техас, Флорида зэрэг голлох мужуудад өөрийг нь дэмжсэн сонгогчдод талархлаа илэрхийлэв. Гэвч үргэлжлүүлж ярихдаа саналын үр дүн хараахан гараагүй байгаа мужуудад ялалт байгуулснаа зарласан юм.
2020 оны сонгуулийн саналыг хараахан тоолж дуусаагүй байна