Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.
Нийтдээ 11929 хүний PCR шинжилгээ хийснээс 22 хүн тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Үүнээс Улаанбаатар хотод таван тохиодол шинээр бүртгэгдсэн.
Тэдний нэг нь халдварын ойрын тохиолдол, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан хүнээс, хоёр нь ажиглан тусгаалах байранд байсан, хоёр нь өчигдөр шинээр бүртгэгдсэн халдварын ойрын хавьтал мөн тусгаарлалтад байсан хүмүүс байна.