• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 16
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Энэ сарын 25-ны өдрийг дуустал нийтийн тээврийн 15 чиглэлийг өөрчиллөө

    Үндэсний баяр наадмаар цол хүртсэн бөхчүүд

    Үндэсний сурын харваанаас Даян мэргэн төрлөө

    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

    Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд

    Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

    Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

    Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

    Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

  • Улс төр
    У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

    Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

    З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

    Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

    Хууль бусаар нядлах гэж байсан 400 гаруй муурыг аварчээ

  • Эрүүл мэнд
    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

Б.Очирхуяг: Цар тахлын дараа ч сургалтын үйл ажиллагаанд цахим сургалтын хэлбэрийг ашиглана

by undesten
2021-01-14 15:15
in Ярилцлага
0
Б.Очирхуяг: Цар тахлын дараа ч сургалтын үйл ажиллагаанд цахим сургалтын хэлбэрийг ашиглана
SHARETWEET

МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Б.Очирхуягтай тус сургуулийн цахим сургалтын үр дүн болон багш, оюутны сэтгэл ханамжийн судалгааны талаар ярилцлаа.

Коронавирусийн тархалттай холбоотойгоор  танай сургууль цахим хичээлийг хэрхэн зохион байгуулж ажиллаж байна вэ. Өнгөрсөн жилтэй харьцуулбал энэ жилийн хувьд та бүхэн цахим хичээл явуулахад илүү туршлагажсан болов уу?

-Өнгөрсөн хичээлийн жилийн хувьд МУИС-ийн хичээлийн эхний улирал танхимаар хичээллэж, оюутны амралт үргэлжилж байх хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос танхимын хичээлийг зайны, цахим хэлбэрт шилжүүлсэн шийдвэр гарч багш, оюутнууд маань шинэ сорилттой нүүр тулж байсан. Оюутнууд маань эхний улирлаа танхимаар дараачийн улирлаа цахимаар хичээллэж нэг хичээлийн жил дууссан. Гэхдээ түрүү жилийн хувьд хичээлийг ямар хугацаанд цахимаар зохион байгуулах нь тодорхой байгаагүй. Өөрөөр хэлбэл цахимаар хичээллэх хугацааг цар тахлын тархалтаас хамаарч 14 хоногоор, 1 сараар гэх мэт тухай бүрд нь сунгаж байсан. Энэ хичээлийн жилийн хувьд I улирлын хичээлийг, тухайлбал лекцийг 100 хувь цахимаар явуулах шийдвэр урьдчилан гарсан байснаараа онцлог байна. Өөрөөр хэлбэл 9 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл лекц, семинарын хичээл 100 хувь цахим, 10 дугаар сарын 5-ны өдрөөс лекцийг 100 хувь цахимаар явуулах удирдамж хичээл эхлэхээс өмнө гаргасан юм. Удирдамж гарсан гэдэг нь хичээл сургалтын үйл ажиллагаа хэрхэн явагдах, цахим сургалтын үед багш, оюутан, хичээлд тавигдах шаардлага зэргийг нарийвчлан зохицуулсан гэсэн үг. Мөн энэ хичээлийн жилийн нэг онцлог бол оюутнууд 10 дугаар сарын 5-аас танхимаар семинар, дадлагын хичээлийг үзэж эхэлсэнтэй холбогдуулан хөдөө орон нутгийн оюутнууд УБ-т ирсэн байсан бөгөөд цахим хичээлд бүрэн хамрагдаж байсан. Энд нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Бид яг одоо багш, оюутан, эцэг эх, сургууль, улс орон даяараа цар тахлыг хамтдаа даван туулахаар хичээж байна. Энэ бол хэн нэгэн хүн санаачилгаараа цахим сургалтыг сонгоё, цахимаар хичээлийг оруулна гэж байгаа зүйл огтхон ч биш. Өөрөөр хэлбэл сонголт биш. Цар тахлын үед боловсрол мэдлэг олгох, сургалтын тасралтгүй байдлыг хангах хамгийн боломжтой, шалгарсан хувилбар бол цахим сургалт гэдгийг дэлхий нийтээрээ ойлгоод танхимын сургалтыг бүрэн зогсоосон сургуулиудаа цахим хэлбэрт шилжүүлсэн. Тиймээс цахим сургалтын арга барил бол цар тахлын дараа ч сургалтын үйл ажиллагаанд ашиглагдана. Энэ нь багш, суралцагчийн заавал эзэмшсэн байх нэг чадвар болно гэж ойлгож болно.

Одоогоор оюутнуудад хэчнээн цагийн цахим хичээлийг хүргээд байна вэ?

-2020 оны 9 дүгээр сарын 1-18, 11 дүгээр сарын 11-ээс 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сургалтын үйл ажиллагаа цахимаар үргэлжилсэн бөгөөд нийт 107662 цагийн хичээл, 9 дүгээр сарын 21-ээс 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд танхимаар 105705 цагийн хичээл орсон байна. Оролтын тоо буюу хичээлийн хуваарьт тавигдсан хичээлийн тухайд 2020 оны 9 дүгээр сарын 1-18, 11 дүгээр сарын 11-ээс 12 дугаар сарын 21-ний хооронд буюу хичээл цахимаар орох үед 94974 хичээл оролт, танхимаар орсон 9 дүгээр сарын 21-ээс 11 дүгээр сарын 10-ны хооронд 91378 хичээл оролттой байлаа. Хичээл оролт гэдэг нь хичээлийн хуваарьт орсон бүх хичээлийг хэлж байгаа юм.

Оюутнуудын хувьд цахим хичээлдээ хэр хамрагдаж байна вэ. Танай сургуулийн хувьд бүх оюутнуудаа хамруулж чадаж байгаа юу. Ялангуяа алслагдсан аймаг орон нутагт байгаа оюутнуудаа бүрэн хамруулж байна уу?

-Өмнөх жилтэй харьцуулбал энэ жил харьцангуй туршлагажсан гэж хэлж болно. Бид багш, оюутнуудад зориулсан цахим сургалттай холбоотой видео зөвлөмжийг тогтмол бэлтгэн хүргэдэг. МУИС-ийн хувьд өөрийн сургалтын удирдлагын систем болох СиСи системээр дамжуулан хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулдаг юм. Өдөр бүр энэ системээр дамжин сургалтын үйл ажиллагаа явагдаж байгаа тул эргээд багш, суралцагч болон хичээл, сургалтыг үнэлэх, асуумж, судалгаа, санал, гомдол хүлээн авах, эргэх холбоог бий болгодог давуу талтай. Энэ системээр бид цахим сургалттай холбоотойгоор багш болон оюутнаас хичээл бүр дээр санал асуулга хийсэн. Энэ санал асуулгад нийт 13360 оюутан, 759 багш хамрагдсан.

Манай сургуулийн хувьд нийт сургалтын 88% нь өөрийн сургалтын Сиси систем болон Microsoft Teams системийг ашиглан явуулсан. Багш системээр тухайн долоо хоногийн судлах хичээлийн агуулгыг оруулж, хичээл бүрийн төгсгөлд /92%/ бататгах асуулт, даалгавар өгч ажиллалаа. Судалгааны дүнгээс харвал цахим хичээлийн материалын чанарыг 79.7% нь хангалттай болон хангалттай сайн гэж нийт суралцагчид үнэлсэн байна.

Цахим хичээл бидний хувьд шинэ туршлага болж байна. Энэ нь оюутнуудыг дүгнэж дүн гаргахад ч өөрчлөлт оруулж байгаа болов уу?

Багш нар тухайн сургалтыг удирдан явуулж буй мэдээллийн системээрээ дамжуулан тухайн хичээлийн хуваарьт цаг болон долоо хоногт нь багтааж /95,2%/ хичээлээ суралцагчдад хүргэж байсан. Суралцагчид тухайн хичээлийг судлан багшийн илгээсэн даалгаврыг гүйцэтгэж, лекц, семинар болон даалгаврын хүрээнд багшаас асууж тодруулах зүйлсээ асууж байсан бөгөөд нийт багш нарын 94% нь суралцагчийн илгээсэн даалгаварт үнэлгээ өгөх, цахимаар асуусан асуултад хариулт өгсөн байна. Энэхүү эргэх холбоо нь хичээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй бөгөөд энэ хэрээр суралцагчдын амжилт нэмэгдсэн гэж ойлгож болно.

МУИС нь цахим сургалтын үед авч хэрэгжүүлэх удирдамжид суралцагчид F үнэлгээ тавихгүй байх, түүний оронд W үнэлгээ тавихаар шийдвэрлэсэн байдаг. F үнэлгээ нь голч оноонд нөлөөлдөг бол W үнэлгээ нь ялгаагүй хангалтгүй судалсан тухай үнэлгээ боловч суралцагчийн голч дүнд нөлөөлдөггүйгээрээ суралцагчид давуу талтай. Мөн Биеийн тамир болон Гамшгаас хамгаалах менежментийн үндэс хичээлүүдийг S буюу “судалсан” үнэлгээгээр дүгнэж байна.

Багш нар оюутнуудтайгаа хэр холбоотой ажиллаж байна вэ. Цахим хичээл явуулснаар багшийн ажлын ачаалал хэр нэмэгдэж байна вэ?

Дээр дурдсанаар нийт багш нарын 94% нь суралцагчидтайгаа эргэх холбоотой ажилласан. Багш нь суралцагчидтайгаа төрөл бүрийн боломжит сувгуудаар холбогдож байгаа. Тухайлбал Microsoft Teams гэх мэт хурлын систем, цахим шуудан гэх мэт шууд бус аргуудаар болон утас, мессенжер зэрэг шууд холбогдох сувгуудыг түлхүү ашигласан байна. Багш цахим хичээлээ бэлтгэх, заах, суралцагчидтайгаа эргэн холбогдож хариулт, зөвлөгөө өгөх гэх мэтээр маш их ачааллыг авч ажилласан. Ер нь 1 цаг 30 минутын лекцийн материалыг бэлтгэх болон заахад дийлэнх нь 2-4 дахин их цаг зарцуулж байгаа нь багш нараас авсан судалгааны үр дүнгээс харагдаж байна. Лаборатори бүхий цахим хичээл бэлтгэхэд хамгийн их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан ажлууд болж байна. Нөгөөтэйгүүр цахим сургалттай холбоотой учирч буй хүндрэл бас бий. Дадлага ажил, лабораторийн дадлага шаардсан чиглэлийн мэргэжлүүдэд асуудал үүсэж байгаа. Үүнийг багш, оюутантай ажиллах цагийг нэмэгдүүлж, семинарын цагийг ихэсгэх гэх мэт аргаар шийдээд явж байна.

Цахим хичээлээр танхимд сууж олж авах мэдлэгийг орлож чадахгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа. Гэсэн хэдий ч нөхцөл байдлаас шалтгаалж, энэ жилийн хичээл бүрэн хэмжээгээр цахимаар орж магадгүй. Тэгэхээр оюутан суралцагчдаа илүү мэдлэг мэдээлэл олгохын тулд цахим хичээл бэлтгэхдээ хэрхэн анхаарч байна вэ?

-Цахим сургалт гэдэг өөрийн технологи, онцлог, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн орчин нөхцөлийг шаарддаг сургалт. Энэ нь амьгүй материал өгөөд суралцагч бие даан суралцах тухай ойлголт биш. Сургалт бол багш суралцагчдын харилцаа, зөвлөгөө, хэлэлцүүлэгт тулгуурлаж явдаг онцлогтой. Түүнчлэн хувь хүний хариуцлагыг шаарддаг, үүнийг төлөвшүүлдэг сургалтын арга барил цахим сургалт мөн. Ийм ч учраас МУИС-ийн хувьд сургалтын чанараа бууруулахгүйн тулд цахим сургалтын стандартын дагуу лекц, семинарын материал илгээх, хичээл бүрд асуулга, даалгавраар мэдлэгийг нь шалгах, зөвлөгөө өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэхийг багш, оюутнуудаас шаардаж байна. 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн цахим сургалтын журмаа баталж мөрдөж эхэлсэн. Мөн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохицуулах хэд хэдэн удирдамжуудыг гаргаж,  цахим хичээлд тавигдах шаардлагыг нарийвчлан зааж өглөө. Ингэснээр сургалтын чанар илүү сайжирна гэж үзэж байгаа. Дэлхийн их сургуулиудын цахим сургалтын талаар хийсэн судалгааг харахад цар тахал дууссаны дараа сургалтын үйл ажиллагаа зөвхөн танхимаар явагдахгүй гэдэг нь тодорхой бөгөөд цахим сургалтын давуу талууд болон боломжуудыг илүү эрэлхийлж, нэвтрүүлж, цар тахлын дараа ч гэсэн сургалтын нэг хэсэг болгон хэрэглэх талаар дурдаж байгаа. МУИС-ийн хувьд ч өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн зөвхөн танхимын сургалт бус цахим, зайн хэлбэрээр зэргийн болон зэргийн бус сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний тулд олон улсын хөдөлмөрийн зах зээл дээрх шалгууруудад тэнцэх мэргэжилтнийг бэлтгэх, төгсөгчдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг шинээр тодорхойлж сургалтын журам, сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэн, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй байх.

Цахимаар сургалт орж байгаа учраас сургалтын төлбөрөө буцааж авна гэх оюутан байгаа юу. Ийм тохиолдолд та бүхэн хэрхэн хандаж байгаа вэ. Өнгөрсөн жилд ч их, дээд сургуулиуд оюутнуудтай төлбөрийн маргаантай байсан шүү дээ. Танай сургуулийн хувьд энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Юуны түрүүнд төлбөрөө буцааж авъя гэсэн гомдол, хүсэлт бидэнд албан ёсоор ирээгүй. Цахим сүлжээнд цахим сургалтын төлбөрийг багасгая гэх агуулгатай сэтгэгдлүүд байдаг. Цахим сургалт бол өөрөө дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хэлбэрүүдийн нэг. Цахим сургалтын төлбөр танхимын сургалтын төлбөрөөс бага байх ёстой гэсэн зүйл байхгүй. Харин бид оюутны төлсөн төлбөрт нийцэхүйц чанартай хичээл бэлтгэхийг багш нараасаа шаардаж байгааг хариуцлагатайгаар хэлье. Сургалт танхимд явагдаагүй гээд сургалтын дэд бүтэц ажиллаагүй гэж хэлж болохгүй. Цахим сургалтын үед сургалтын зардал хэмнэгдэхгүй, харин ч хүн хүчний зардал нэмэгдэж байгааг ойлгох хэрэгтэй. Багш, оюутантай ажиллах, багш танхимын хичээлд зориулан бэлтгэсэн хичээлийн материал цахим хэлбэрт шилжүүлэх гэх мэтчилэн цаг шаардсан олон ажил бий. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн энэ бол хэн нэгний сонголтын тухай асуудал биш. Хамтдаа цар тахлыг даван туулах сорилт гэдгийг бид ойлгох учиртай.

Харин өнгөрсөн хичээлийн жилд цар тахлаас шалтгаалж оюутны дотуур байранд амьдраагүй хугацааны төлбөр болох 418 орчим сая төгрөгийг 1166 суралцагчид буцаан олгосон. Үүнээс 536 суралцагчийн 200 орчим сая төгрөгийг бэлнээр буюу тухайн суралцагчийн хувийн данс руу шилжүүлсэн бол, 630 суралцагчийн 218 орчим сая төгрөгийг тухайн суралцагч үргэлжлүүлэн суралцах, оюутны байранд амьдрах хүсэлтээ өгсөн тул СиСи данс руу нь шилжүүлжээ. Ер нь МУИС-ийн сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөр, үйлчилгээний бусад хураамж, хамтарсан болон зэргийн бус сургалтын төлбөрийн хэмжээг МУИС-ийн Удирдах зөвлөл тогтоодог. Одоогоор 2018 онд Удирдах зөвлөлөөс баталсан сургалтын төлбөр, хураамжийг мөрдөн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл сүүлийн 3 жилийн хугацаанд сургалтын төлбөрт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Цар тахлын хүн цаг үед хичээлийн болон оюутны байрын ариутгал, халдваргүйтгэл, оюутны байрны суралцагсдад зарцуулсан зардал гэх мэт нэмэлт зардлууд гарч байгааг та бүхэн мэдэж байгаа. Үүний зэрэгцээ бид 320 гаруй сая төгрөгөөр цахим сургалтад ашиглах серверийн хүчин чадлыг сайжрууллаа.

Цахим хичээлд оюутнуудынхаа санал хүсэлтийг хэрхэн тусгаж байна вэ. Өнгөрсөн жилийн хувьд анх удаа цахим хичээл явуулсан учир нэлээд санал гомдол ирсэн байх. Энэ жилийн хувьд суралцагчдаас цахим хичээлтэй холбоотой ямар санал гомдол ирж байна вэ. Үүнийг нь шийдвэрлэж чадаж байна уу?

Цахимаар хичээл орж байгаатай холбогдуулан бид суралцагч болон багш нараас улирал бүр судалгаа авч, түүний хүрээнд гарч буй санал, зөвлөмжүүдийг шийдвэрлэн ажиллаж байна. Ер нь нийт суралцагчдаас авсан санал асуулгаар цахим хичээл нь танхимын сургалттай ижил хэмжээнд мэдлэг, чадвар олгож байна уу гэсэн асуултад 81,8% нь санал нийлж байгаа үр дүн гарсан.

Эх сурвалж:  “Монголын Үнэн” сонин

ShareTweet

Related Posts

МУИС-ийн цахим номын сан олон нийтэд нээлттэй боллоо
Боловсрол

2026-02-26 17:23
Профессор М.Зулькафиль МУИС-ийн Эмерит профессор цол хүртлээ
Боловсрол

Профессор М.Зулькафиль МУИС-ийн Эмерит профессор цол хүртлээ

2025-10-24 12:32
Азийн их сургуулиудын эрэмбэд МУИС 601 дүгээр байранд эрэмбэлэгдлээ
Боловсрол

Азийн их сургуулиудын эрэмбэд МУИС 601 дүгээр байранд эрэмбэлэгдлээ

2025-04-25 11:08
}

Шинэ мэдээ

Энэ сарын 25-ны өдрийг дуустал нийтийн тээврийн 15 чиглэлийг өөрчиллөө

Энэ сарын 25-ны өдрийг дуустал нийтийн тээврийн 15 чиглэлийг өөрчиллөө

by undesten
2026-07-15 14:44
4

Үндэсний баяр наадмаар цол хүртсэн бөхчүүд

Үндэсний баяр наадмаар цол хүртсэн бөхчүүд

by undesten
2026-07-13 13:30
6

Үндэсний сурын харваанаас Даян мэргэн төрлөө

Үндэсний сурын харваанаас Даян мэргэн төрлөө

by undesten
2026-07-13 11:59
3

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

by undesten
2026-07-13 01:14
2

Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд

Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд

by undesten
2026-07-11 14:18
4

У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

by undesten
2026-07-11 13:41
0

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

by undesten
2026-07-10 12:00
4

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

by undesten
2026-07-10 11:14
1

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

by undesten
2026-07-10 09:03
2

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

by undesten
2026-07-09 22:50
4

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай