УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг зөвлөхөөрөө ажиллуулахаар болжээ.
Түүнийг 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс уг албан тушаалд ажиллуулах саналыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хүргүүлсэн байна. Ийнхүү Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүний зөвлөхөөр ажиллах нь.
Ташрамд дурдахад, өчигдөр буюу нэгдүгээр сарын 20-нд болсон жагсаалд А.Отгонбаатар идэвхтэй оролцож, УОК, Эрүүл мэндийн яамны удирдлагуудыг огцрохыг шаардаж төв талбайд хамгийн эхэнд очсон билээ.