Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл Оюу толгойн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Рио Тинто групптэй хийж буй Засгийн газрын хэлэлцээний багт С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарыг оруулах хэрэгтэй хэмээн бичжээ.
Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Засгийн газарт зөвлөхөд Оюу толгойн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарыг заавал оруулах хэрэгтэй. Эс тэгвэл ажлын хэсгийн хэлэлцээр ямар ч үр дүнд хүрсэн хиншүү үнэртсээр байх болно. Оюутолгойн төсөл зогссоноор эдийн засаг сүйрэхэд тэд бултана. Эзэн тодорхой байх ёстой” гэжээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ сарын 25-наас эхлэн “МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюу толгойгоо буцаан авах өлсгөлөн” нэртэй суулт хийж, өлсгөлөн зарлаж буй юм.