Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 18,871 сорьцод шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ. 47 тохиолдлын дийлэнх нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс байна. Шинээр гарсан голомтуулдыг танилцуулбал,
“Элизабет” хотхонд дөрвөн тохиолдол илэрлээ.
“Си Жи Эс” эмнэлэгт найман тохиолдол бүртгэгдсэн.
Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,120 боллоо. Үүнээс 1,546 хүн эдгэрээд байгаа бол 561 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн-476
Хүндэвтэр- 80
Хүнд- 4
Маш хүнд- 1 хүн байгаа юм” гэв