Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.06.02/ УОК-ын Шуурхай штабт ажиллав.
КОВИД-19 халдвар нэмэгдэж байгаа шалтгааныг вакцинжуулалттай холбоотой гэж эрүүл мэндийн салбарынхан тайлбарлаж байв. Тухайлбал 15-34 насныхан халдвар авах эрсдэл нэмэгдсэн байна. Энэ нь хүүхдүүд вакцин хийлгээгүй учраас халдвар тээгч болох, вакцинжуулалтад хамрагдсан иргэд өөрсдөө халдвар тээгч болж хүүхдүүдээ халдварлуулах тохиолдол байна гэлээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хөл хорихгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд хангалттай хөл хорионд байсан. Вакцины үр дүн гарч байна. Иймд бүрэн тунгаа хийх, халдвар хамгааллын дэглэм барьж ажил амьдралаа цааш үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Нөхцөл байдал яаж эргэхийг хэлж мэдэхгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.