2021-2022 оны төвлөрсөн дулаан хангамжийн халаалтыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн залгахыг “УБДС” ТӨХК-аас мэдэгдлээ.
Төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалт өгч эхлэх хугацааг есдүгээр сарын 15, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоожээ.
Харин ААН, байгууллагын халаалт эхлэх хугацааг 10 дугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгах юм байна.
Тус компаниас дулааны төв шугамд засвар, шинэчлэл хийх ажлуудыг дуусгаж, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангажээ.
Тодруулбал орон сууцны халаалтын хуваарийг гарган, ДЦС-уудын үндсэн тоноглолыг ажиллагаанд залгахад бэлэн болсон байна.
Халаалт өгөх гэж буй тул орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, тусгай зөвшөөрөл бүхий компаниуд 2021-2022 оны дулааны гэрээгээ шинэчилсэн, өр төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай аж.
Дулаан хангамжтай холбоотой мэдээлэл, лавлагааг Шуурхай албаны 70047005 утаснаас лавлахыг зөвлөв.