БНСУ-ын зохицуулах байгууллага “Google”-д 207.4 тэрбум воны торгууль ногдууллаа.
Тус компанийг өөрийн “Android” үйлдлийн систем болон аппликешний зах зээл дэх давуу байдлаа ашиглан шударга бусаар өрсөлдсөн гэж дүгнэсэн байна.
“Google”-ийг 2016 оноос хойш “Samsung Electronics” зэрэг ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийг өрсөлдөгч систем ашиглахыг нь хориглосон гэж буруутгаж байсан юм.
Үүнээс гадна үүнтэй холбоотой өөр гурван хэргээр шалгалт үргэлжилж байна.