Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, утааны асуудлаар хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ. Тодруулбал, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Д.Ганболд нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Тэднийг чөлөөлөх болсон үндэслэл нь агаарын бохирдлыг бууруулахад дорвитой арга хэмжээ аваагүй, мэргэжлийн чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, орчны бохирдлыг бууруулахад хяналт тавих ажлаа хангалтгүй хийсэн, удаа дараа алдаа дутагдал гаргасан гэж үзсэн байна.
Мөн НЗДТГ-ын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг Д.Сумъяабазар даргад өгөв. БОАЖЯ-ны үйл ажиллагааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан түр хариуцахаар болжээ.