Энэ сарын 12-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын ерөнхийлөгч Жо. Байден утсаар ярьж, хоёр тал Украины асуудлаар санал бодлоо солилцов.
ОХУ-ын ерөнхийлөгчийн вебсайтын 12-нд мэдээлснээр, ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Ушков ОХУ АНУ-ын удирдагчид утсаар ярьсны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, энэ удаа ерөнхийдөө тэнцвэртэй, ажил хэрэгч ярилаа, АНУ утсаар ярихыг санал болгосон бөгөөд Орос нь холбоотнуудтайгаа хамт Украйнд цэргийн хүчээ нэмсээр байгаа нөхцөл байдалд утсаар ярьсан юм гэжээ.
Ушков хэлэхдээ, Минскийн гэрээний тогтоолыг хэрэгжүүлэх талаар Украинд дарамт үзүүлэх үүрэг хариуцлага Өрнийн орнуудад байхгүй. Украин цэрэгжих аюултай байна. Өрнийн орнууд санаачилгатайгаар орчин үеийн зэр зэвсгээр Украиныг зэвсэглэж, Украиныг дэмжиж, Дунбас, Кремд өдөөлт хийлгэх гэж байна гэж В.Путин хэлсэн гэжээ.
Ушков хэлэхдээ, Жо. Байден ОХУ-ын дэвшүүлсэн аюулгүйн баталгааны тухай саналын талаар В. Путинд байр сууриа тодорхойлсон боловч ОХУ-ын анхаарал хандуулж буй томоохон асуудлыг хөндөж яриагүй гэжээ.
Мөн утсаар ярьсан асуудлын тухай бүх давхаргад харилцаа холбоотой байхыг хоёр удирдагч хүлээн зөвшөөрсөн гэжээ.