Туул голын мөсөн талбайд болсон Монголын үндэсний спортын VII наадмын үеэр /2022.02.19/ дуучин залуу лед дэлгэцэнд даруулж гэмтэл авч буй бичлэг цахим хуудсаар тарсан.
Тайзыг салхины уруу харуулан засч, арын лед дэлгэцүүдэд бэхэлгээ хийгээгүйгээс дээрх осол гарчээ.
Наадмыг Биеийн тамир спортын улсын хороо зохион байгуулсан бөгөөд 21 аймгийн харваачид оролцсон байна. Лед дэлгэцэд даруулж, толгойгоороо унасан дуучны биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл алга. Тэнд байсан эх сурвалжийн ярьснаар дуучин залууг лед дэлгэцийн дороос гаргахад толгой хүзүүгээ барьсан байдалтай байсан бөгөөд эмнэлгийн тусламж дуудаагүй гэв.