Оросын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зарим бараа бүтээгдэхүүний импорт-экспортыг 2022 оны турш хориглох захирамжийг тус улсын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр гаргасан байна.
“ОХУ-ын засгийн газрын гаргасан жагсаалтын дагуу зарим бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хангамжийг тогтвортой байлгах зорилгоор 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл эдийн засгийн тусгай арга хэмжээ авах” тухай уг захирамжид өгүүлжээ.
Засгийн газар хоёр долоо хоногийн дотор энэхүү арга хэмжээнд хамрагдах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулахаар болсон байна. Импорт-экспортын хориг ОХУ-ын иргэдийн хувийн хэрэгцээндээ зориулан авсан бараа бүтээгдэхүүн, түүхий эдэд хамаарахгүй ажээ.
Эх сурвалж: ТАСС