ОБЕГ-аас “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны талаар мэдээллээ.
Үер усны эрсдэлийг бууруулах судалгаанаас харахад иргэдийн усанд сэлэх анхан шатны суурь мэдлэг хангалтгүй, бага насны хүүхдийн хараа хяналт бага байгаа аж. Мөн өвлийн улиралд мөсөн дээгүүр зорчих, морь малтай гол гатлах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын дэргэд аялж зугаалах зэрэг нь усанд эрстэх зонхилох шалтгаануудын нэг гэж албаныхан хэллээ.
“Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд хүүхдийг үер усны аюулаас хамгаалах чиглэлд иргэдийн анхаарлыг хандуулна гэв.
Усанд сэлэх, усны аюулаас сэргийлэх сургалтыг ихэвчлэн ахлах ангийн багш нарт ордог. Аюулаас аврах хичээл ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт байдаггүй аж.
Улсын хэмжээнд одоогоор 25 усан бассейн бий. Үүний 20 нь улсын өмчийнх бол 5 нь хувийн эзэмшилд байдаг байна.