Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Туул голын усанд 10 настай Э охин живсэн талаар өчигдөр буюу энэ сарын 26-ны өдрийн 15:28 цагт мэдэгджээ. Уг дуудлагын дагуу Ниийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн өдрийн 15:30 цагаас эрлийг эхлүүлсэн байна.
Эрлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн гүүрнээс тус дүүргийн 11 дүгээр хорооны Сонсголонгийн гүүр хүртэл 8 км-т 10 удаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс 21:00 цагт түр зогсоосон. Улмаар өнөөдөр өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.