Хэрлэн голоос цогцос олдсон тухай хоёр ч дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газар, мөн Булган сумын Өндөрхошуу багийн “Хулсан шанд” хэмээх газар “Хэрлэн“ голд цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг Цагдаагийн газраас энэ сарын 22-нд ирүүлжээ. Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ажиллаж цогцосуудыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Модон гүүр гэх газар Хэрлэн голын эргээс 30 метр зайд тус сумын харьяат 21 настай З /эрэгтэй/-гийн, Хулсан шанд гэдэг газар Хэрлэн голын эргээс 40 метрийн зайд тус сумын харьяат 35 настай Э /эрэгтэй/-гийн цогцос усны мандал дээр хөвж байхад нь гаргажээ.