Зураг дээрх хүн бол Евгений Степанович Кобытев юм. 1941 онд тэрээр хөрөг зураг, ландшафтын зураг зурах дуртай байсан тул зураач болох хүсэл эрмэлзэлтэй залуу байв. Тэрээр Украины Киевийн Улсын дээд сургуулийг дөнгөж төгсөөд уран бүтээлчийн карьераа эхлүүлэхээр хөөцөлдөж байх үед Герман Зөвлөлт Холбоот Улс руу довтлох үед. Дайнд тулалдахын тулд Кобытев мөрөөдлөө хойш тавьжээ.
Тэрээр Украинд хэд хэдэн ширүүн тулалдаанд оролцсон боловч 1941 оны есдүгээр сард шархдаж, олзлогджээ. Түүнийг “Khorol pit” хэмээх хорих лагерьт хорьжээ.
Тус хуаран нь хуучин тоосгоны үйлдвэр байсан газарт баригдсан бөгөөд 90,000 орчим энгийн иргэд (иудейчүүдийг оруулаад) болон олзлогдогсод нас барсан тухай тэмдэглэн үлдсэн байдаг.
Кобытев хуаранд хоёр жил орчим харгис хэрцгийлэл дунд амь голтой тэсэж үлдсэн бөгөөд эцэст нь зугтаж чадсан юм. Дараа нь тэрээр армид ахин элсэж Украины Германд эзлэгдсэн хотуудыг чөлөөлөх тулалдаанд дайны үлдсэн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн байна.
Орчуулсан: О:Болд