ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт барууны хориг арга хэмжээний хариуд “найрсаг бус” орнуудын жагсаалтад багтсан улсын иргэдэд визний хязгаарлалт тогтоох зарлигт гарын үсэг зурж, баталлаа.
Ингэснээр даваа гаригаас эхлэн Европын холбоо, АНУ, Их Британи, Канад, Австрали, Норвеги, Швейцар болон Украины зэрэг 57 улсын иргэдэд ОХУ хялбаршуулсан журмаар виз олгох журмыг түдгэлзүүлсэн байна. Мөн ОХУ болон тус улсын иргэд, ААН-үүдийн эсрэг найрсаг бус үйлдэл гаргасан гадаадын иргэдэд виз олгохгүй байх, визний хязгаарлалт тогтоох асуудлаар шийдвэр гаргах эрхийг Гадаад хэргийн яаманд үүрэг болгожээ.
Эх сурвалж: Reuters