Өнөөдөр “Монголоо Беларусь болгохгүй” жагсаал болж байна. Уг жагсаалыг Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэлийн Ардчилсан намынхан санаачилж хийж байгаа юм.
Энэ үеэр Босоо Хөх бүлгэмийн Х.Бээжин тэргүүтэй залуус ирж эсэргүүцсэн бөгөөд жагсаалын үеэр үг хэлж байсан Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам руу гурил цацжээ. Харин Д.Сосорбарам энэ үйлдлийн хариуд “Над руу гурил цацсан Оросыг дэмчигч нарт сайн сайхныг ерөөе! Оросуудын гар хөл, Халтмаагийн Баттулгын гар хөл болсон юмнууд ийм юм хийж байгаа” гэжээ.