Шри Ланка улс түүхэндээ анх удаа дефолт зарлалаа. Тус улсын эрх баригчид зээлдүүлэгчдэд хандан хүлээлгийн хугацаанд багтаж төлбөрөө барагдуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна.
78 сая ам.долларын купоны төлбөр хийх эцсийн хугацаа дөрөвдүгээр сарын 18-нд дуусахаар байсан бөгөөд хүлээлгийн хугацаа нь энэ лхагва гарагаар дуусгавар болжээ. Цаашид тус улсын эдийн засаг улам хүндэрч, инфляц 40 хувь хүрэх төлөвтэй байгааг шинжээчид анхааруулж байна.
Үүнээс өмнө Шри Ланка улсын Засгийн газар иргэдээсээ шатахуун авахаар дараалал үүсгэхгүй байхыг хүсээд байсан юм.