ВВС агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 7-р сарын 13-ны үүрээр Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса цэргийн онгоцоор эх орноосоо явсан гэлээ. Харин Францын хэвлэлийн мэдээлснээр, Готабая Ражапакса одоо Мальдивд очоод байна гэжээ.
Өмнө нь Готабая Ражапакса 7-р сарын 13-нд ажлаа өгөхөө амласан бөгөөд огцруулах бичигт гарын үсэг зурсан байна.
Түүнчлэн ерөнхийлөгчийн дүү, Сангийн сайд асан Башир Ражапакса ч АНУ-ыг зорьсон тухай өөр эх сурвалжид мэдээлжээ.