Бэлэн мөнгөний хомстолоос болж шатахуун авч чадахаа байсан Шри Ланка улсын иргэд Засгийн газрыг эсэргүүцэн 50 дахь хоногтоо жагсаж байна.
Өчигдөр жагсагчид Ерөнхийлөгчийн ордон руу дайрч цагдаа нартай мөргөлдсөн бөгөөд эмх замбараагүй байдлыг намжаахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Шри Ланка гадаад зээлээ төлж чадахгүйд хүрч дампуурлаа зарласан ба ахуйн газ, шатахуун, эм тарианы хомстол нүүрлээд байгаа юм.
Иргэд шатахуун түгээх станц, дэлгүүрүүдэд олон цагаар дугаарлаж байгаа бөгөөд өдөр бүр цахилгаан тасрах нь хэвийн үзэгдэл болжээ.
Жагсаалын улмаас Засгийн газрын сайд нар огцорсон боловч Ерөнхийлөгч Готабаяа Ражапакша огцрохоос татгалзсаар байна.
Эх сурвалж: DW