• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 26
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    Нөмрөгийн ДЦГ-т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ

    Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

    Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

    МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

    Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

    19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

    ГХЯ: Монгол Улсын иргэн өндөр цалинтай ажил гэх гэрээнд болгоомжгүйгээр гарын үсэг зурж, цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан байна

    Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

    Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

  • Улс төр
    Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

    Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

    МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Б.Бат-Эрдэнэ: Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна

by undesten
2022-06-03 21:55
in Онцлох мэдээ, Улс төр
0
Б.Бат-Эрдэнэ: Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Монгол Улс газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг болохыг эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч, хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдах болсон. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундаж агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурсан байна. Цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, тоо ихээхэн нэмэгдэж, жилд тохиолдох хүчтэй шуургатай өдрийн тоо 1960-1999 онд 20-37 өдөр байсан бол 2000-2016 онд 20-43 өдөр болсон бөгөөд энэ байдал говь, хээр болон газар тариалангийн бүс нутагт түлхүү ажиглагдаж байна. 2021 онд цаг агаарын аюулт үзэгдэл 165, гамшигт үзэгдэл 18 удаа тохиолдсон бөгөөд 19 хүн амь насаа алдаж, 158 мянга гаруй мал хоргодон, 616 гэр, хашаа нурж, улсад 9.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байгааг дурдлаа.

Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундаж агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурсан байна.

Мөн Монгол орон цөлжилтийн судалгааг анх 1992 онд хэсэгчилсэн байдлаар хийж эхэлсэн. Нийт нутаг дэвсгэрийн 41.3 хувь нь байгалийн тогтоц, шинж чанараараа цөлжилтөд өртөмтгий бөгөөд их, бага хэмжээгээр цөлжилтийн үйл явц илэрч байсан. Үүнээс хойш судалгааны арга зүйг боловсронгуй болгон нийт нутаг дэвсгэрийг хамруулан 5 жил тутамд цөлжилтийн судалгааг хийж байна. Эдгээр судалгааны дүнгээр цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 2006 онд 72.0 хувь, 2010 онд 77.8 хувь, 2015 онд 76.8 хувь, 2020 онд 76.9 хувь болж нэмэгдсэн. 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөнөөс үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Тэр дундаа говь, хээрийн бүсийн хур тунадас багатай Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хүртэл хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааны дүн байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Цөлжилт, газрын доройтлын шалтгааныг авч үзвэл 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн байна. Сүүлийн 30 жилд мал сүргийн тоо толгой 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн зохицуулалтгүй хэт ашиглалтыг бий болгон талхалж, байгалийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй хомсдуулах, улмаар устахад хүргэсэн нь цөлжилтийг эрчимжүүлэхэд нөлөөлж байна. Түүнчлэн газар тариалан, уул уурхай, хөдөө, орон нутгийн зам, дэд бүтэц болон байгалийн баялгийн зүй бус ашиглалт зэрэг газрын доройтолд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Уул уурхай эрчимтэй хөгжиж, үүнтэй холбоотойгоор эвдэрсэн газрын тоо хэмжээ нэмэгдэн, өнөөдрийн байдлаар 30 мянга орчим га талбай эвдэрээд байна. Үүнээс олон жил орхигдсон 8000 га талбайг ирэх 4 жилд нөхөн сэргээх шаардлагатай байна гэв.

Сүүлийн 10 жилийн хугацаанд цөлжилтөд өртсөн бүс нутгийн 4338 га газарт хамгаалалтын ойн зурвас, 160 га газарт элсний нүүлтийг сааруулах байгальд ээлтэй механик хаалт хийж, 2481 булаг шандын эхийг хашиж хамгаалснаас гадна бэлчээрийн талхлагдалтад өртсөн 150 га газрыг нөхөн сэргээж, цөлжилтийн судалгааны 4 төв байгуулах ажлыг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүллээ. 2020-2021 онд цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй, хүчтэй өртсөн Ховд, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудын 235 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах, элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, булаг шанд тохижуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж санхүүжилт буурах, төлөвлөсөн төсөл, арга хэмжээний цар хүрээ, үр дүн багасах эрсдэлтэй байна гэж Б.Бат-Эрдэнэ сайд мэдээлэлдээ онцолсон.

Өнгөрсөн хугацаанд цөлжилт, газрын доройтлыг бууруулах төсөл, арга хэмжээнд зориулж улсын төсвөөс маш бага хэмжээний санхүүжилт гаргаж ирсэн бөгөөд одоо зарцуулж байгаа төсөв нь байгаль хамгаалах арга хэмжээний жилийн төсвийн 5 хүрэхгүй хувийг эзэлж байна.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон дээрх тогтоол, шийдвэрийг үндэслэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинжлэх ухааны судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсгийн хүрээнд боловсруулж байна. Уг стратеги төлөвлөгөөний хүрээнд доройтсон ойн санг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, голын татмыг ойжуулах, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, авто болон төмөр зам, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, 1.5 тэрбум модыг тарьж ургуулахаар төлөвлөж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол орны ойн санг 9 хувьд хүргэн нэмэгдүүлж, цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй өртсөн газар нутгийг 4 хувиар бууруулахаар урьдчилан тооцож байна гэж байлаа.

Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, 2019 оны 318 дугаар тогтоолоор баталсан “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон ногоон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хөрсний бохирдол, элэгдлийг бууруулах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээ тусгагдсаныг салбарын сайд танилцуулгадаа дурдаад сүүлийн жилүүдэд орон нутгаас нийслэлд шилжин ирж суурьших хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Улмаар суурьшин ирж газруудын дэд бүтцийн хүртээмж муу, төвлөрсөн цахилгаан, дулаан хангамжид холбогдоогүй зэрэг хүндрэлээс шалтгаалж стандартын бус нүхэн жорлонтой айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж, энэ нь хөрсний нянгийн бохирдол үүсэх гол шалтгаан болж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 200 мянга гаруй, орон нутгийн төв, суурин газарт 121 мянга гаруй өрх сайжруулах шаардлагатай нүхэн жорлонтой. Мөн улсын хэмжээнд 819 ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг нүхэн жорлонтой, үүнээс нийслэлд долоон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон нутагт 360 орчим сургууль нүхэн жорлонтой байгааг онцолсон.

Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, ил задгай хаясан хатуу болон шингэн хог хаягдал нь өнгөн хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр болдог бөгөөд Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг экогеохимийн судалгаагаар 360 цэгээс хөрсний сорьц авч шинжлэхэд 88.0 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн. Мөн нүхэн жорлонгийн ойр тойронд 10-12 метрийн радиуст энэ бохирдол хамгийн элбэг тархаж, хүний хөл, салхиар зөөвөрлөгдөн орчинд тархдаг бөгөөд бохирдол нь хөрсний гүнд 6-10 метр хүртэл нэвчсэн болохыг нүхэн жорлонгийн орчимд хийсэн өрөмдлөгийн дээжээс илрүүлсэн. Улаанбаатар хот газрын гадаргын хувьд уулархаг бөгөөд гэр хороолол нь газрын өндөрлөг хэсэгт байрладгаас энэхүү бохирдол үерийн усаар зөөвөрлөгдөх, голын сав дагууд гүний усанд нэвчиж, ундны усыг бохирдуулах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Улаанбаатар хотын хөрсний 4.1 хувь нь сул, 25.7 хувь нь дунд зэрэг, 70.1 хувь нь хүчтэй эвдэрч доройтсон, мөн хот, суурин газрын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 48-76 хувиар их байна. Хөрсний нянгийн бохирдолт 88 хувь, органик бохирдол 52.6 хувь, шивтэрийн бохирдол 88.4 хувь, сульфатын бохирдол 72 хувь байна. Мөн улсын хэмжээнд нийт 396 хог хаягдлын төвлөрсөн цэг байгаа нь хөрсний бохирдлын үндсэн шалтгаануудын нэг болж байгаа юм. Гэр хорооллын нүхэн жорлон, аялал жуулчлалын бааз болон худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлага хангуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төслийн хүрээнд 2019-2021 онд Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн гэр хороололд 3650 ширхэг нэвчилтгүй бетонон суурь бүхий стандартын шаардлага хангасан сайжруулсан эко жорлон суурилуулах ажлыг зохион байгууллаа. Мөн Хөвсгөл нуурын эрэг орчимд хөрсөнд нэвчилтгүй ариун цэврийн байгууламж барьж, нуурын орчмын хөрсний болон газрын гүний усны бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлсэн гэдгийг Б.Бат-Эрдэнэ сайд танилцуулгадаа дурдсан.

Түүнчлэн тэрбээр танилцуулгадаа, ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх ажлыг 2019 оноос эхлэн Хаан банк, Төрийн банк, Хас банктай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч байгаа иргэдэд орон сууцны байшингийн дулаалга, сайжруулсан зуух, эко ариун цэврийн байгууламж худалдан авахад болон аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж суурилуулах зэрэг нийт 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнд жилийн 9 хүртэл хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож эхлээд байгааг дурдаад уг зээлд 2021 онд гэхэд 420 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж, 1.8 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлтийг улсын төсвөөс санхүүжүүлсэн гэж байлаа.

Д.ГАНБАТ: ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХИЙН ТУЛД БЭЛГЭДЛИЙН ЧАНАРТАЙ ХӨТӨЛБӨР ДЭВШҮҮЛЖ, ЛООЗОГНОХ БИШ, БОДИТ АЖИЛ ХИЙМЭЭР БАЙНА

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, эко-системийн доройтол зэрэг байгалийн хүчин зүйлс байгаа боловч хүний хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлын хувь хэмжээ нэмэгдэх хандлагатай болж, энэ асуудал дээр төрийн зөв бодлого, шийдвэр үгүйлэгдэж байгааг тодотгоод 2012 онд “Хөрс хамгаалах, цөлжилтөөс хамгаалах тухай” Монгол Улсын хууль, 2019 онд “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлагдсан. Өнөөдрийн байдлаар холбогдох хуулиудын биелэлт хангалтгүй, хөтөлбөрийн үндсэн зорилтууд ажил хэрэг болоогүй байгааг онцолж байлаа.

“Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хувьд эхний үе шат нь 2021 онд дууссан, хоёр дахь буюу эцсийн үе шат нь 2023 дуусахаар байгаа боловч хэрэгжилт тун хангалтгүй байгааг УИХ дахь АН-ын бүлгийн дарга онцлоод өнөөдөр цөлжилттэй тэмцэхийн тулд бэлгэдлийн чанартай хөтөлбөр дэвшүүлж, лоозогнох биш, бодит ажил хийх хэрэгтэй байна. 2020-2022 онд  цөлжилттэй тэмцэх, зарим нуур, голыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, нөхөн сэргээх, хөв цөөрөм байгуулахад зориулж  улсын төсвөөс 20,0 гаруй тэрбум төгрөг хувиарласан. Эдгээр төслийн биелэлтийг гаргаж, дүгнэлт хийж, тайлагнах шаардлагатай гэж байлаа.

Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлын асуудал  манай эх орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, хойч ирээдүйтэй холбоотой  тулгамдсан асуудлын нэг тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг дараах зүйлд онцгой анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд, цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдолтой холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох, ингэхдээ хууль журмын заалтууд нь амьдралд бодитой хэрэгжихүйц, үр дүнг нь тооцож болохоор хэмжигдэхүйц болгоход анхаарах, цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах бодлого, арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгаа, шинжилгээнд тулгуурлан зөв зохистой төлөвлөж, хэрэгжилт дээр бодитой төлөвлөлт, гүйцэтгэлийг шаардаж ажиллахыг тодотгов.

Мөн бүс нутгийн механизмыг ашиглах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутагт гадаргын усыг ашиглах боломжуудыг судлан,  усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлэх, бэлчээрийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг бий болгох, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын тоо толгойн харьцааг зохистой болгоход анхаарах, Улаанбаатар болон бусад хот, суурин газруудад олон жил ярьсаар байгаа хог, хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахыг Д.Ганбат дарга танилцуулгадаа тодотгоод Засгийн газраас эдгээр саналуудыг ажил хэрэг болгож, гаргасан хууль хөтөлбөрүүдийг цаасан дээр үлдээн мартах биш, бодит ажил болгоход онцгой анхаарч, гүйцэтгэл сайтай ажиллахыг хүслээ.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ц.Туваан, Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Б.Бейсен нар асуулт асууж, үг хэлсэн.

Гишүүдийн зүгээс цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах талаар олон жил ярьж байгаа боловч бодитой арга хэмжээ авч ажиллан, далайцтай үр дүн гарахгүй байгаа шалтгааныг илүүтэй тодруулж байлаа. Мөн цаашид газрын доройтолд орсон бэлчээрийн асуудлыг сэргээхэд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, мөн  нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинээр  ашиглалтад оруулах ажлын гүйцэтгэлийн явц байдал, гэр хорооллын 200 мянган нүхэн жорлонг бууруулахад баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар лавлав.

Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч  хэрэгжүүлж байгаа ч энэ нь нэг салбарын асуудал биш. Ялангуяа хүний хүчин зүйлээс нөлөөлсөн 49 хувь нь мал аж ахуй, уул уурхай, газар тариалан, хотжил суурьшилтай холбоотой салбар дундын  зохицуулалт зайлшгүй хийх асуудал болоод байна. Тухайлбал, олон улсын байгууллагаас хийсэн судалгаанаас харахад модыг их хэмжээгээр тайрч, гол мөрний урсац газруудад уул уурхайн үйл ажиллагаа ихээхэн эрхэлсэн нь цөлжилт, газрын доройтолд нөлөөлсөн төдийгүй Монгол Улс сүүлийн 40 жилийн хугацаанд 50 хувьтай дүйцэхүйц хэмжээний цэвдгээ алдсан байна дүн гарсан. Монгол Улсын нийт газар нутгийн 75 хувь нь малын бэлчээр байдаг болов ч 57 хувь нь газрын доройтолд орсны зэрэгцээ үүнд 80 орчим сая мал бэлчээрлэж байна. Иймд цэвдгээ авч үлдэхийн тулд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйд шилжих зэргээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг шинэчлэх шаардлагатай байна хэмээн Б.Бат-Эрдэнэ сайд хариулж байлаа. Мөн тэрбээр, бэлчээрийн 57 хувь нь доройтсон. Бэлчээрийн даацын тооцооллоор Монгол Улсад 25-30 орчим сая мал бэлчих даац үлдсэн. Энэ байдлаар 2030 он гэхэд Монгол Улс бэлчээрийн үлдсэн талбайгаа алдана гэдэг тооцоо, судалгааны ажил хийж байна хэмээн тайлбарлаж байлаа.

Харин Ажлын хэсгийн зүгээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг сайжруулах, шинэчлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онй үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийж байна.  Туул голын сав дагуу 50 мерт байгаа айлуудын нүхэн жорлонг эко 00-оор солих арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 5150 айлын нүхэн жорлонг шинэчлээд байна. Цаашдаа энэ жилээс эхлэн Туул голын салбар голуудын сав дагуу байгаа айлуудын нүхэн жорлонг шинэчлэнэ. Гэр хорооллыг эко жорлонтой болгосноор тэндээс соруулж авсан лагаа шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт лаг шатаах үйлдвэрийн барилга байгууламжийн ажил үргэлжилж байгаа энэ жилдээ үйлдвэрийг ашиглалтад оруулах зорилттой ажиллаж байна гэсэн нэмэлт тайлбарыг хэлсэн.

Мөн Усны газрын дарга Ш.Мягмар хариултдаа, Төв цэвэрлэх байгууламж БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа. Хоногт 250 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай тус байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламж хоногт 170 метр куб бохир усыг цэвэрлэдэг. Эдгээр хоёр байгууламж нийтдээ 420 метр куб бохир усыг хоногт цэвэрлэх боломжтой болно гэдгийг тодотгож байлаа. Түүнчлэн тэрбээр, гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөгөөний хүрээнд 200 мянган нүхэн жорлонг бууруулахад тодорхой хэмжээний айл орон сууцанд орсноор дээрх тоо 15-20 орчим хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо гарсныг хариултдаа онцлов.

Үүгээр Улсын Их Хурлын чуулганы энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт хэлэлцэхээр төлөвлөсөн  асуудал дууссан тул  чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөллөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Related Posts

Оюу толгой бүлэг ордын ашиглалтаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх УИХ-ын тогтоол баталлаа
Онцлох мэдээ

2025-12-27 11:28
Ж.Ганбаатар: Санхүү мөнгөний асуудалд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар маш том алдаа гаргасан
Улс төр

2025-12-10 09:02
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Онцлох мэдээ

МАН-ын бүлэг хоёр ч төслөөр завсарлага авснаар чуулганыг завсарлууллаа

2025-09-26 11:58
}

Шинэ мэдээ

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

Нөмрөгийн ДЦГ-т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ

by undesten
2026-11-25 14:19
1

Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

by undesten
2026-11-25 13:31
0

Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

by undesten
2026-11-25 12:14
0

Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

by undesten
2026-11-25 12:09
1

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

by undesten
2026-11-25 09:17
0

Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

by undesten
2026-11-24 13:52
0

19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

by undesten
2026-11-24 12:40
0

ГХЯ: Монгол Улсын иргэн өндөр цалинтай ажил гэх гэрээнд болгоомжгүйгээр гарын үсэг зурж, цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан байна

ГХЯ: Монгол Улсын иргэн өндөр цалинтай ажил гэх гэрээнд болгоомжгүйгээр гарын үсэг зурж, цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан байна

by undesten
2026-11-24 12:32
0

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

by undesten
2026-11-23 14:34
1

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

by undesten
2026-11-23 14:18
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай