Сингапур улс цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан наймдугаар сарын 29-нөөс эхлэн амны хаалтыг заавал зүүсэн байх ёстой газруудыг танилцуулжээ.
Энэ талаар тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мөн мэдээлснийг хүргэж байна.
Улаанаар тэмдэглэсэн хэсэгт буюу амны хаалт зүүх шаардлагатай газрууд:
-
- Олон нийтийн тээвэр
- Зорчигч тээврийн хурдны галт тэрэг/ галт тэрэгний буудлын эргэн тойронд
- Амны хаалт зүүхийг шаардсан агаарын болон усан тээврийн хэрэгслээр зорчих үед
- Эрүүл мэндийн байгууллага, түргэн тусламжийн машин
- Худалдааны төв дотор байрлалтай байж болох шүдний эмнэлэг бусад төрлийн эрүүл мэндийн байгууллагууд
- Өндөр настны асрамжийн газар зэрэг байна.