Буруу талдаа хүрдтэй авто машиныг халж, зөв хүрдтэй авто машинтай болно. Мэдээж хэдхэн жилийн дотор бүх машинаа зөв хүрдтэй болгож чадахгүй. Тиймээс 2027 оноос буруу талдаа хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй байх концевцыг ажлын хэсгийн ахлагч танилцуулж, дэмжигдсэн байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Манай улс эрт, орой буруу талдаа хүрдтэй машинаа халж таарна. Гэхдээ хугацаа өгье. Хуульдаа бол буруу хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй гэж байгаа. Бүртгэхгүй гэдэг хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг. Хөдөлгөөнд оролцохгүй гэдэг нь хилээр дахиж оруулж ирэхгүй гэсэн үг. Тиймээс бүртгэхгүй гэдэг заалтыг 3-5 жилээр сунгая гэсэн санал оруулсан. Таван жилээр бодоход 2027 оноос гэсэн үг. Харин одоо байгаа машинууд хөдөлгөөнд хэвийн оролцоод явна. Буруу хүрдтэй машин гэхээр дандаа япон машинууд болчихоод байгаа. Зөв хүрдтэй л бол ямар ч улсад үйлдвэрлэсэн машин оруулж ирж болно шүү дээ” гэв.
Тус хуулийн өөрчлөлт замын түгжрэлийг бууруулахтай холбоогүй гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэлсэн. Зөв талдаа хүрдтэй машинтай болсноор аюул, осол аваарыг бууруулах зорилготой юм. Манай улс энэ жил л гэхэд 477 хүнээ авто машины ослоор алджээ. Тиймээс зөв талдаа хүрдтэй авто машинтай болсоноор осол, аваар багасна гэж үзэж байгаа юм байна.
ОдОО ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД 2027 ОН ГЭХЭД АШИГЛАГДСААР БАЙХ БОЛНО. ТӨЛБӨРИЙН ЧАДВАР ЯДУУРЛААС ХАМААРЧ ТЭР БҮР МАШИНАА ШИНЭЧЛЭХ БОЛОМЖ БАЙХГҮЙ,ТИЙМЭЭС УЛСААС ЗОХИХ НӨХӨН ТӨЛБӨР ӨГЧ МАШИНЫГ НЬ АВАХ НЭГ АРГА БИЙ ТЭГЭЭД УРТ ХУГАЦААНЫ ЗЭЭЛЭЭР ДЭМЖИХ
Ингэж ядуу иргэдээ хясан боогдуулж доромжилж дараталсан хууль санаачилсан сахал чи баяртай.
Энэ маш буруу хууль байна даа. Манай хойт хөршид гэхэд л буруу талдаа хүрдтэй машныг хориглоогүй л байна. Буруу зөв хүрдтэй автомашин хоёулаа л адилхан осол гаргаж байгаа шүү дээ.
Манайд явж байгаа машинуудын 60 гаруй хувь буруу талдаа хүрдтэй. Иймээс гарсан ослыг хувилаад үзвэл буруу хүрдтэй машиных арай л ахиу байж таарна. Яагаад олон учраас үүнийг ойлгохгүй тэнэгүүд их хуралд дүүрэн байх юм даа.
Зөв талдаа хүрдтэй автомашин унасан баячууд 2027 оноос түгжрэлгүй болж ухаан жолоогүй давхидаж байгаад нөгөө ертөнцөд очицгоох байхдаа.
ОДООНООС ЭХЛЭЭД Л ХИЛЭЭР БУРУУ ХҮРДТЭЙГ ХОРЬЧИХ ТЭГЭЭД ОДОО ЯВЖ БУЙ НЬ ХЭЗЭЭ ДУУСНА ТЭР ҮЕ ИРНЭ ШҮҮДЭЭ. ХИЛЭЭР Л ОРУУЛАХГҮЙ БАЙХАД ЯАНДАА БУРУУ ХҮРТЭЙ НЬ АЛГА БОЛНОДОО МАНГУУНУУДАА
Энэ нэг сахлаа чирсэн амьтан чинь дэмий юм ярьж байж 2024 оноос гудамжинд лааз өшиглөх визээ авахаар болж дээ зайлуул