Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шаардлага тавьсан иргэдийн жагсаал өчигдөр 11:00 цагийн үед төв талбайд эхэлсэн.
Улмаар жагсагчдын зарим нь Маршалын гүүрэн дээр очиж, цагдаагийн алба хаагчид тус хэсгийг хамгаалалтад авсан талаар өмнө нь мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд төрийн тусгай хамгаалалттай газарт жагсаал, цуглаан хийхийг хориглосон байдаг. Цагдаагийн байгууллагаас хамгаалалтад гарсан шалтгаан нь энэ хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой. Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар иргэдийн жагсаж цуглах, эвлэлдэн нэгдэх эрхэд халдаагүй” гэж мэдэгджээ.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн долдугаар зүйлд жагсаал, цуглаан хийхийг хориглох газрыг заасан байдаг. Дараах байгууллага оршин байгаа газар энэ хуулийн гуравдугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно.
- Нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал;
- Цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар;
- Радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар;
- Олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах;
- Эмнэлгийн байгууллага;
- Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт