#ЖОЛООЧ_ТА ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨНД #НЭГДҮГЭЭР_ЭГНЭЭГЭЭР ЧИГЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОХ #АВТОБУСНЫ_ХӨДӨЛГӨӨНД СААД БОЛЖ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ #ЗӨВЛӨЖ БАЙНА
Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж түгжрэл саатал олон цагаар үргэлжлэхтэй холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөнд Офицеруудын ордны аюулгүйн тойргоос 5 шарын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу “Чиглэлийн тээврийн хэрэгсэл”-ийн эгнээнд тавих хяналт шалгалтыг энэ оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Цагдаагийн байгууллагаас эрчимжүүлж, ачаалал үүсэж байгаа цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж ажиллаж байгаа 100 гаруй #алба_хаагч дээр 400 гаруй алба хаагчдыг 2 ээлжээр 200 гаруй #хяналтын_цэгт нэмэлтээр #ажиллуулахаар төлөвлөөд байна.
Ингэхдээ Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны болон тодорхой чиг үүргийг өрөө тасалгаанд гүйцэтгэдэг алба хаагчдыг хамруулан ажиллуулна.
Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлснээр нийтийн тээрийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг нээх бөгөөд #иргэдийг_автомашинаасаа_татгалзах, зорьсон газартаа цаг хугацааны хувьд #хурдан_очих нөхцөл бүрдэж, #түгжрэлд саатаж зогсоход алдаж байгаа #цагаа_хэмнэх зэрэг бусад эерэг байдал үүснэ гэж тооцож байна.
Иймд иргэн та Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээгээр чиглэлийн тээврийн хэрэгсэл болох автобусны хөдөлгөөнд саад болж зорчихгүй байхыг зөвлөж байна.