Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Тэс петролиум” ХХК Шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/ дэлбэрсний улмаас гал гарч нэг ажилтан амиа алдсан бол хоёр ажилтныг хайж байгаа тухай ОБЕГ-аас мэдээлж байв.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун агуулах нөөцийн саванд үлдсэн АИ-92 бензинийг соруулах ажиллагааг гал гарсан өдрийн 23:25 цагаас эхлэн арванхоёрдугаар сарын 2-ны 20:00 цаг хүртэл 372 тонныг 40 тоннын есөн авто цистернээр соруулж, тухайн компанийн хашаанаас гарган, цагдаагийн хамгаалалтад авсан байна.
Эх сурвалж: ОБЕГ