Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саппорогийн автобусны буудлын урд автобус шатаж байна гэсэн дуудлага иржээ.
Улмаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА-26 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч М.Болор-Эрдэнээр ахлуулсан найман алба хаагч, хоёр автомашинтай очиход 86-16 УБТ улсын дугаартай Хуандэй 99 орон нутагт явдаг 45 хүний суудалтай автобус шатаж байсныг унтраасан байна.
Галын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад анхааруулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.