• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 19
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

    Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

    Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

    Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

    Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    XVI-XVII зууны үед хамаарах “Чингис хааны билиг сургаал” бүхий модны үйсэн дээр бичсэн судар олджээ

  • Улс төр
    АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

    У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

    Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

    “А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

    2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

    У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

    Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

  • Эрүүл мэнд

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

No Result
View All Result

Г.Гэрэлтуяа: Нүүрсний гэх тодотголтой таван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг прокурор хянаж байна

by undesten
2023-05-29 17:17
in Ярилцлага
130
Г.Гэрэлтуяа: Нүүрсний гэх тодотголтой таван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг прокурор хянаж байна
SHARETWEET

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналтын тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяатай нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар ярилцлаа.

-Нийгэмд томоохон дуулиан тарьсан нүүрсний хэрэг мандаад хагас жилийн хугацааг үдэж байна. Өнөөдөр нүүрсний хэргийн шалгалтын явц ямар шатанд явж байна вэ?

-2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс Улсын ерөнхий прокурорын газраас АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, нүүрсний гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг мөрдөх байгууллагуудад өгсөн. Ажлын хэсэгт нийт 48 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 12 прокурор хяналт тавин ажиллаж байна. Яг өнөөдрийн байдлаар бид 50 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс 33 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг. Хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг нь нотлох баримт цуглуулах ажиллагаа явагдаж байгаа хэрэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээдийг яллагдагчаар татаагүй хэргүүд. Харин 17 мөрдөн байцаалтын хэрэг нь ямар нэгэн албан тушаалтан, иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр нь гарсан хэргүүд юм.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хугацаанд Нийслэлийн прокурорын газраас нийт 58 хүнд холбогдох долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүнээс дөрөв нь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, шийтгэх тогтоол нь гарсан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр найман хүнд холбогдох нэг хэрэг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд 16 хүнд холбогдох гурван хэрэг тус тус шийдвэрлэгдсэн.

Одоо анхан шатны шүүх дээр хоёр хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан зарлагдчихсан хүлээгдэж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрдэнэс Силвер Ресурс“-ын ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Т.М, Б.Ж нарын 6 хүнд холбогдох хахууль авах, өгөх болон мөнгө угаах гэмт хэрэг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нүүрсний хэргийн хамгийн олон холбогдогчтой буюу гааль, хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон нийт 22 хүнд холбогдох хахууль авах, өгөх гэмт хэргийн шүүх хурал хүлээгдэж байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэг хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокуророос давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Үндсэндээ ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргээс 7 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

-Прокурор дээр хянагдаж байгаа хэргүүд бий юү?

– Мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн нүүрсний гэх тодотголтой 5 хэргийг прокурор хянаж байна. Эдгээр хэргүүд нь улс төрд нөлөө бүхий, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст холбогдох хэргүүд байгаа.

-Нүүрсний хэргийн шалгалт удааширч байгаа гэх шүүмж олон талд өрнөж байгаа. Хууль хяналтынхан энэ асуудалд хамгийн түрүүнд нэрлэгдэж байгаа л даа. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Нүүрсний гэх тодотголтой олон хэргүүдэд мөрдөх байгууллагууд ажиллагаа явуулж шалгаж байна. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, хахууль өгсөн, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн чиглэлээр хэргүүд шалгагдаж байна.

Тухайн хэргийн цар хүрээнээс шалтгаалаад хийгдэх ажиллагаанууд нь өөр өөр байна. Зарим ажиллагаа ихтэй хэргийн тухайд хугацаа их шаардагдана, тухайлбал эдийн засгийн тооцоолол ихтэй хэргүүдэд санхүүгийн шинжээч нараар дүгнэлт гаргуулах шаардлага үүсдэг, зарим шинжээчийн дүгнэлт 2 сарын дотор гарахад зарим нь 6 сар ч болно, гадаад оронд эрх зүйн туслалцааны хүсэлт илгээж нотлох баримт гаргуулах гэх мэтээр хугацаа ихээр шаардагдана.

Нийгмийн хүлээлт бол хэргийг удаашралтай шалгаж байна, шүүх рүү явуулахгүй байна гэсэн байр суурь илэрхийлж байгаа харагдаж байна. Гэтэл өнөөдөр АТГ 50 мөрдөгчтэй, эдгээр мөрдөгч нарын гар дээр нүүрсний хэргээс гадна олон тооны хэргүүд хамт шалгагдаж байгаа, мөн нийслэлийн прокурорын газрын хэрэг хянадаг прокурорууд ч мөн адил олон тооны хэргүүд давхар хянагдаад, шүүх хуралдаа ороод явж байна.

Хэрэв бид ганц нүүрсний хэрэг дээр ажиллаад явчихвал бусад хэргүүд зогсчихно. Тиймээс дотроо зохион байгуулалтын арга хэмжээг авч, мөрдөгч, прокурорууд оройн цаг, амралтын өдрүүдээр бүгд ажиллаж байна.

-АТГ-аас саяхан мэдээлэл өгөхдөө нэлээд хэргийг хаасан гэсэн. Чухам ямар хэргүүд хаагдчихав аа?

-Хэрэг бүртгэлтийн долоон хэргийг хааж, хоёр хэргийг нэгтгэсэн талаар мэдээлэл гарсан. Хэрэг бүртгэлт гэдэг нь гэмт хэрэг гарсан эсэхийг шалгаж тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгддэг нэг үе шат юм. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол мөрдөх байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа прокурорт ирүүлнэ, прокурор хэргийн материалыг хянаад үндэслэлтэй бол хаах шийдвэр гаргана.

Хаасан гэдэг бол эзэнгүй, хэн нэгэн албан тушаалтан татагдаагүй хэргүүд гэж ойлгож болно. Эдгээр хэрэгт жижиг “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой хэргүүд ч бий, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой ч хэргүүд бий. Нүүрсний хэргүүд 2012 оноос шалгагдаж явсан. Ажлын хэсэг шинээр гарснаар урд өмнө шалгагдаад хаасан хэргүүдийг сэргээсэн.

-Нүүрсний хэргийн явцад УИХ-ын гурван гишүүнийг эгүүлэн татах санал гарч, хоёр нь та бүхний санал ёсоор буусан. Нэг гишүүн үлдсэн. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явагдаж чадах уу. Дахиж өөр гишүүдийг эгүүлэн татах уу. Өндөр албан тушаалтай хүмүүс холбогдсон энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хүндрэл учирч байна уу?

-Дээрх хэргүүд дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үзлэг нэгжлэг зэрэг шаардлагатай ажиллагаануудыг хийсэн. Одоогоор мөрдөх байгууллагаас яллагдагчаар татагдсан Улсын Их Хурлын гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал Прокурорын байгууллагад ирүүлээгүй байна.

-Одоо цагдан хориотой хэчнээн хүн байна вэ. Цагдан хорионы явцад хүний эрхийн зөрчил гарч байгаа талаар зарим яллагдагчид ярьж байгаа. Та бүхэн шалгалтын явцад хүний эрхийг хангах тал дээр яаж анхаарч байна?

-Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 128 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Эдгээрээс 49 хүнийг хойшлуулахгүйгээр буюу 48 цагийн хугацаатайгаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан. Тэдгээрээс 23-ыг нь яллагдагчаар цагдан хорьсон. Өнөөдрийн байдлаар дөрвөн хүн цагдан хориотой хэвээр байна.

Мэдээж мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хорих үндэслэл гарч ирэх юм бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөгчид саналаа прокурорт оруулж ирдэг. Прокурор саналтай танилцаад хорих үндэслэл байна гэж үзвэл шүүхэд саналаа гаргана. Шүүх талуудыг оролцуулан прокурорын саналыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл прокурорын саналыг хэлэлцэж, хуульд заасан үндэслэл байна гэж үзээд шүүх шийдвэрээ гаргадаг.

Ямар тохиолдолд цагдан хорих вэ гэдэг үндэслэлийг хуульд тодорхой заасан байдаг бөгөөд авлига, албан тушаалын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны онцлог, хэрэгт хийгдэж буй ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэх үндэслэл байна гэж үзвэл тухайн этгээдийг хорьж шалгаж байна. Мэдээж энэ ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гаргахгүй байхад прокурор хяналт тавьж ажиллаж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхугийг суллаад буцаад хорьсон нь олон нийтийн анхаарлыг татсан. Юу болсон юм бэ?

– Прокуророос цагдан хорих хугацааг сунгах саналаа шүүхэд гаргасан. Шүүх хорих шаардлага байхгүй гэж үзээд сулласан. Шүүгчийн шийдвэрт прокурор гомдол гаргасан, ерөнхий шүүгч гомдлын дагуу хэлэлцээд шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож, цагдан хорьсон. Хуулийн хүрээнд л явагдсан асуудал.

-Энэ хэрэг дээр зарим яллагдагч хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтүүд яригдаж байсан. Нэг ёсондоо хэргээ хүлээж байна гэж харж байгаа. Ер нь ингэж хэргээ хүлээж байгаа тохиолдол энэ хэрэг дээр ямар байгаа вэ?

-Гэм буруугаа хүлээх, хүлээхгүй нь тухайн хүний асуудал. Бид тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна бусад нотлох баримтаар нотлох ажиллагааг заавал хийнэ.

Хуульд хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх боломж нь байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нэг нөхцөл болдог.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээхгүй байсан яллагдагч хавтаст хэргийн материалтайгаа танилцаад миний үйлдсэн хэрэг нотлогдчихсон байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хөнгөн ял шийтгэл хүлээх юм байна гэж ойлгож, ухамсарлаад шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хөнгөн ял шийтгэл авч байгаа тохиолдлууд байдаг.

-Ийм тохиолдлууд гарсан байх аа?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамд 2022 оны 12 дугаар сарын 16 -ны өдрийн хуулиар “Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэсэн өөрчлөлт орсон.

Тэгэхээр энэ зүйл ангиар яллагдагчаар татагдсан этгээдүүдэд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжгүй гэсэн үг.

Бусад хэрэгт холбогдсон хүмүүсийн хувьд нээлттэй. Гэхдээ хуульд заасан “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн нөхцөл хангагдсан байх ёстой.

-УБЗТ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хэргийг нүүрсний хэрэг гэж үзээд байгаа. Зөв үү?

-Та сонирхсон учраас товч тодруулъя. С.Батдөлийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорт шүүхэд шилжүүлэх саналтай ирсэн. Эрүүгийн хуулийн 22.10 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 22.4 буюу хахууль авсан, 18.6 буюу мөнгө угаасан гэсэн зүйл ангиар яллагдагчаар татагдсан байгаа. Энэ хэрэг нь нүүрсний хэрэгт хамаарахгүй тусдаа хэрэг. Энэ бол Улаанбаатар төмөр замын вагоны хуваарилалтын асуудал. Хэргийг шүүхэд шилжүүлж байна.

-Нүүрсний хэргийн хохирлыг 40 их наяд гэж эдийн засагчид тооцоолж түүнийг нь хэвлэлийнхэн бид бичиж байгаа. Нэг ёсондоо онц их хэмжээний хохирлыг албан тушаалтнууд ард түмэндээ, төрдөө учруулсан явдал. Энэ хэргийг шалгах явцад хохирлын дүн тооцоолол яаж гарч байгаа вэ?

– Энэ 40 их наяд гэдэг тоо бол мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тоо биш шүү дээ. Хэрэг бүрд шинжээч томилж хохирлын тооцоог гаргаж байгаа. Шинжээчийн дүгнэлтүүд гараад дуусахаар хохирлын тооцоог нэгтгэн хэлэх боломжтой болно.

Бидний зүгээс шүүхийн шийдвэр гарахад түүнийг биелэлтийг хангаж, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг л хангалттай хийсэн байх ёстой. Энэ хүрээнд яллагдагчаар татагдсан этгээдүүдийн гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгө, орлогыг бодитой тогтоож, битүүмжилж хөрөнгө хамгаалах ажиллагааг хийж байна. Мөрдөх байгууллага боломжтой бүх ажиллагааг хийж байгаа.

-Яахав, хохирол дээр онцлоод байгаа учир нь манайд том хэрэг манддаг. Хохирол ч өндөр яригддаг. Яг хэрэг шалгагдаад шүүхийн шийдвэр гарсны дараа нөгөөх хохирлууд эрс багассан ч юм уу, нийгмийн хүлээлтээс зөрчихдөг л дөө?

– Шүүхийн шийдвэр цахим санд нээлттэй байршсан байдаг. Эндээс тухайн хүн ямар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдов, хэдий хэмжээний хохирол учруулсан байна, гэмт хэрэг үйлдэж олсон гэх хэдэн төгрөгийг хураах шийдвэр гаргав, битүүмжилсэн ямар хөрөнгийг нь хураав гэх мэтийг уншиж судалж болно.

Шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол төлбөрийг барагдуулах ажлыг ШШГЕГ гүйцэтгэдэг. Бид тэр нөхцөлийг л хангах ёстой.

-Улсынхаа төсвийг тоносон, ард түмнийхээ боломжийг хулгайлсан ийм том хэрэг мандаж байхад манай хууль хяналтынхан яагаад зогсоогоогүй юм бэ. Хуулийнханд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг нь бий шүү дээ?

-Урьдчилан сэргийлэх ажил бол хуулийн байгууллагын үүрэгт бий. Прокурор, мөрдөгч урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах ёстой. Энэ хэргүүдийн тухайд харахад төрийн өмчит компаниудад хяналт тавьж байх ёстой Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг байгууллагууд нь ажлаа сайн хийгээгүйгээс болоод ийм хэргүүд үүсэж гарч байна гэж харж байгаа. Санхүүгийн баримтыг үзэж шалгадаг, гэрээ хэлэлцээр нь хууль журмын дагуу явж байна уу гэдгийг хяналт тавьдаг байгууллага төрд байна. Тэд ажлаа зохих ёсоор хийхгүй байгаагаас л ийм хэргүүд гарч ирж байна гэж үзэж байна.

Бид хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хяналтаа тавиад, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шүүхэд шилжүүлж, гэм бурууг нь шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээдэг. Шүүх гэм бурууг нь тогтоож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулдаг.

Эх сурвалж: УПЕГ

ShareTweet

Related Posts

Ж.Баярмаа: Нүүрсээ 2 дахин илүү үнээр зарах боломж байсныг “Харбины гэрээ”-гээр алдсан
Онцлох мэдээ

2025-11-27 19:47
Нүүрсний адал явдал
Нийтлэл

Нүүрсний адал явдал

2025-10-30 20:04
УЕПГ: “Нүүрсний” гэх хэргээр таван хүнд хорих ял, 80 хүнд торгох ял оноосон
Онцлох мэдээ

УЕПГ: “Нүүрсний” гэх хэргээр таван хүнд хорих ял, 80 хүнд торгох ял оноосон

2025-10-06 09:57
}

Шинэ мэдээ

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

by undesten
2026-09-18 12:56
0

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

by undesten
2026-09-18 12:11
0

Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

by undesten
2026-09-18 11:55
0

Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

by undesten
2026-09-18 10:21
0

Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

by undesten
2026-09-18 09:10
0

Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

by undesten
2026-09-18 08:14
0

Орхон дээр уулзъя

Орхон дээр уулзъя

by undesten
2026-09-17 16:55
0

О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй

О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй

by undesten
2026-09-17 13:33
0

АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

by undesten
2026-09-17 13:10
0

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

by undesten
2026-09-17 12:17
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай