Олон улсын Монгол судлалын холбооны хурал болж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун ажлаа өгчээ.
Түүний оронд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилсон байна.
Олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг таван жил тутамд зохион байгуулдаг бөгөөд сүүлд 11 дүгээр их хурлыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулжээ.
Д.Заяабаатарын хувьд 2001-2004 онд МУИС-ийн Монгол хэл судлалын сургуулийн багш, 2004-2006 онд БНСУ-ын Дангүг их сургуульд урилгын профессор, 2006-2008 онд Монгол хэл, соёлын сургуулийн Сургалтын албаны эрхлэгч, 2008-2011 онд Монгол хэл, соёлын сургуулийн захирал, 2011-2014 онд Япон улсын Осака их сургуульд урилгын профессор, 2014 оноос өнөөг хүртэл МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд профессор хийхийн зэрэгцээ Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.