Эх хэлний өдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейгээр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Үндэсний номын сан Үнэт ховор номын музейгээ олон нийтэд үнэгүй үзүүлнэ.
Үнэт ховор номын музейд ЮНЕСКО болон Монгол Улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй монголчуудын бичиг номын гайхамшигт дурсгалууд, монголчуудын ном бүтээх олон янз уламжлалыг харуулсан сонин содон ном, эрдэм мэдлэг, шинжлэх ухааны арвин өв, бичгийн хэрэгсэл, эд өлгийн ховор нандин зүйлс хадгалагдаж байна.