Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлагч нарын уулзалтыг санаачлан, өнгөрсөн гурван өдөр Налайх дүүрэгт амжилттай зохион байгуулж өндөрдөлөө.
Өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан 21 аймгаас шалгарч, тэмцээнд оролцсон ахлагч нартай зангиагүй уулзалт хийлээ.
Өнөөдрийн уулзалтад ахлагч нар өөрсдийн тулгамдаад буй асуудлуудаа илэн далангүй илэрхийлж, цалин хангамжаа дээшлүүлэхийг хүсэхийн зэрэгцээ, аймаг орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад дутагдалтай зүйлсээ хэлэлцэж, албан хаагч дутагдалтай байгаа талаар уламжилсан юм.
Мөн энэ үеэр бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээнд шилдгээр шалгарсан Дорнод аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлагч П.Сүхбат , Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлагч Ц.Бямбадорж, Төв аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлагч С.Ууганбаатар болон эмэгтэйчүүдийн ангилалд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Ц.Балжинням, Орхон аймгийн Онцгой байдлын газрын ШУЗМТасгийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Ү. Мажигсүрэн, НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дуудлага хүлээн авагч, Г.Уугандэлгэр нарт шагналыг нь гардуулж, амжилт хүслээ.