Тэрбээр “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн Б сорьцын хариу албан ёсоор ирсэн. Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж цаашдаа яах талаар хэлэлцэх хуулийн зохицуулалттай.
Допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд шийднэ. Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн. Гэхдээ баяр наадмын тухай хуульд зааснаар бид арга хэмжээгээ аваад явна.
Допингийн шинжилгээг хяналттай өгдөг болсон. Ямар нэгэн байдлаар шээс солих асуудал байхгүй. Хуучин хувцастаа авч орох асуудал байсан. Шинжилгээ авах процессод эргэлзэх хэрэггүй” хэмээн ярив.
Шөвгөрсөн нэг бөх БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, өнгөрсөн долоо хоногт Б сорьцынхоо тагийг нээж шинжилгээнд оруулсан юм.