Улсын баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн В сорьцын шинжилгээний хариу ирснээр сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь бүрэн баталгаажаад байгаа билээ. Допингийн эсрэг үндэсний журамд зааснаар түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасаж, Улсын арслан цолыг нь хурааж авах юм.
Харин тэрбээр “Шинжилгээний хариутай санал нийлэхгүй. Шинжилгээний явцад процессын алдаа гарсан гэж үзэж байна” гэдгээ албаныханд мэдэгдсэн талаар “Өдрийн сонин” иш татлаа. Улмаар Арбитрын шүүхэд хандаж эрхээ хамгаалахаар төлөвлөжээ. Учир нь Э.Оюунболд арслан Арбитрын шүүхэд хандаж ялалт байгуулж байсан билээ.
Эргэн сануулахад, Монгол улсын Спортын Арбитрын шүүх Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгож байсан юм.