Өнөөдөр ХҮН намын төлөөлөгчид Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын захиалга өгсөн 600 автобусыг шинэ, хуучин гэх асуудал гарч, олны бухимдал төрүүлсэн. Уг автобусыг үйлдвэрлэгч БНСУ-ын “Zyle Daewoo bus” компанийн захирал нь өчигдөр Монголд ирж, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн байранд тайлбар мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрээр “Арлын дугаар нь 30 жилийн өмнөх дугаар гэж худлаа мэдээлэл гарсан. Манай компани Солонгос улсын хуулийн дагуу VIN дугаарыг авдаг. Солонгосын Ерөнхий прокурор, Эрүүгийн цагдаагийн газарт хандаж шалгуулна” гэсэн юм.
Дарга нараа, та нар өөрсдөө Монголыгоо муухай харагдуулах зүйлсээ эхлүүлсэн, харин бид ичиж зовохгүйгээр араас нь тултал явах болно” гэв.
Мөн тэрээр автобусны худалдан авалтыг ямар ч үндэслэлгүйгээр төрийн нууцад оруулсан. Нууцад авах шийдвэрийг Засгийн газар гаргаагүй байна. Нууцад авах нь зүйтэй гэсэн зөвлөмжид л үндэслэжээ гэсэн юм.