“Нүүрсний хулгайг мөрдөн шалгах ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлж буй төслүүдийг бас шалгана.
Өнгөрсөн зун зургадугаар сард ЗГХЭГ-ын даргыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай дээр ажиллах үеэр “…Тус компанийн санхүүжүүлэн хэрэгжүүлж буй найман төсөл байна” гэж мэдээлж байв. Түүнд нь Бортээгийн хуурай баяжуулах, нүүрс баяжуулах, нүүрс ачих логистикийн төв, Тавантолгой-Зүүнбаян төмөр зам, Загийн усны хоолойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц зэрэг төсөл зэрэг багтаж буй аж.
Мөн 2020 оны сүүлчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг “…2025 он хүртэл бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үүнд: Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Нүүрс ачилтын нэгдсэн төв, Ханги мандал, Гашуунсухайт чиглэлийн авто зам, Тавантолгой цахилгаан станц, Нүүрс химийн үйлдвэр, гангийн үйлдвэр, Коксын үйлдвэр зэрэг төслүүд багтаж байгаа юм. Мөн ажилчдын нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулж, 51000 хүн оршин суух бололцоо бүхий Эрдэнэсийн хот байгуулах ажлыг эхлүүлнэ” гэж байв. Нэг үгээр хэлбэл, мөрдөх байгууллагууд “…Тавантолгойгоос санхүүждэг төслүүдийг шалгасан уу.
Эдгээр нь бас л хулгайн “уурхай” болсон уу, үгүй юу” гэдэг нь нүүрсний сонсголоор яригдах ёстой болоод байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин