Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийн талаар дараах мэдээллийг өглөө.
Маргааш буюу арванхоёрдугаар сарын 4-нөөс баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Тодруулбал Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн
- Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн
- Говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градусын хүйтэн
- Бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градусын хүйтэн байх төлөвтэй байгаа юм.
Салхи
Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баруун аймгуудын нутгаар
Арванхоёрдугаар сарын 4-5-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн баруун хэсгээр
Арванхоёрдугаар сарын 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд баруун өмнөөсөө хойш эргэж 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.
Цас, цасан шуурга
Арванхоёрдугаар сарын 5-нд Төвийн аймгуудын нутаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийг хол замд гарахдаа цаг уурын байгууллагаас гаргаж байгаа анхааруулгыг цаг алдалгүй сонсож ажлаа төлөвлөхийг анхаарууллаа.
Эх сурвалж: ЦУОШГ