Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Иймд үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна.
Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 25-ны 20:00 цаг хүртэлх мэдээллээр үүлших бөгөөд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33…-35 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр,
- 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28, 29-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Эх сурвалж: ЦУОШГ