Нийслэлийн төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар, “Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны системийг олон нийтэд танилцуулж зугуухан шилжилт хийх гэж байна. Энэ хүрээнд хүний толгой тоолдог төхөөрөмжүүдийг бүх автобусанд суулгана.
Төрөөс татаасаар явдаг ахмадууд, хүүхдүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, доноруудын үнэгүй зорчдог картыг бид татаасаараа өдрийнх нь зорчих тоогоор мөнгөжүүлж өгнө.
Ингэснээр нэгдүгээрт тухайн хүний толгой тоологдоно, хоёрдугааарт төхөөрөмжид уншигдсан хоёр яв цав нийлнэ.
Хэрэв зөрвөл бид жолоочид хариуцлага тооцно.
Ний нуугүй хэлэхэд манай автобусны жолооч нар бүгд хажуудаа бэлэн мөнгөний хайрцагтай, түүнийгээ дэмбээ гэж нэрлэдэг болсон” гэлээ.