Японы сүмо бөхийн холбооноос ирэх сард эхлэх Хаврын тэмцээний банцүкэг гаргалаа.
Ёкозүна Тэрүнофүжи 14 башё дараалан банцүкэг тэргүүлж байна. Осакад арав дахь түрүүгээ авахаар зорьж байгаа аварга өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Тэрүнофүжи “Дэмжиж тусалж байдаг хүмүүсийнхээ төлөө сайн барилдах болно. Өнгөрсөн тэмцээнд 13 даваатай түрүүлж чадсан. Тэмцээний дараа маш их ядарсан маань мэдрэгдсэн. Ядаргаагаа тайлж, Хаврын тэмцээндээ бэлтгэж байна.
Түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэх гэж өдөр тутам л хичээж байна.
Үнэнийг хэлэхэд арслангуудаас хэн нэг нь хурдхан ёкозүна болосоой гэж хүсэж байна. Дөрвөн озэки байна, ёкозүна болоход юу дутаж байгаагаа сайтар ойлгож, засаад өөр нэг аваргатай болмоор байна” гэж ярьсан байна.