МАН-ын Намын байгуулалтын төв хорооны дарга Б.Пүрэвдагва хэвлэлийн бага хурал хийж, дараах мэдээллийг өглөө.
-Өвөрхангай аймагт тус намаас нэр дэвшсэн Г.Мөнгөнхуяг иргэдэд өөрийн нэрийн хуудсыг тараахдаа гялгар уутанд мөнгө хийж, хамт өгснийг бид дүрс бичлэгээр баталгаажуулсан. Мөн сонсголын бэрхшээлтэй сонгогчдод зөвлөмж өгөхдөө АН-ыг дэмжээрэй гэжээ.
Сонгогчдыг дугааргүй машинаар зөөн, саналыг нь өгүүлж байна.
Сонгуулийн ирц 14.00 цагийн байдлаар 37 хувьд хүрчээ. Энэ нь сайн хэрэг боловч АН хууль зөрчиж байна. Мөрийн хөтөлбөртөө тусгаагүй зүйлсийг сонгуулийн сурталчилгааны үеэр танилцуулсан. Бид та бүхэнд баримтаар баталгаажсан зөрчлүүдийг мэдээллээ гэв.