22.00 цаг болж, УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт хаагдлаа.
2024 оны УИХ-ын сонгуульд үндсэн сонгогч 2.089.938 иргэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1.448.235 хүн бүртгэлийн хуудас авсан буюу нийт сонгогчийн 69,3 хувь нь саналаа өглөө.
Сонирхуулахад түүхэнд өмнөх найман удаагийн УИХ-ын сонгуулиар сонгогчдын ирц ямар байсныг хүргэж байна. 1992 онд хамгийн их буюу 95,6 хувь байсан бол 2012 онд хамгийн бага буюу 67,3 хувийн ирцтэй байжээ. Харин өнгөрсөн онд 73,6 хувийн ирцтэй байжээ.