УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 2.2 сая иргэн саналаа өгөхөөс 1.4 сая нь саналаа өгч, 69.3%-ийн ирцтэйгээр өндөрлөлөө.
Урьдчилсан дүнгээр парламентад МАН 68, АН 42, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эвсэл дөрвөн суудал аваад байна.
Сонгуулийн тухай хуульд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх заалттай. Энэ удаагийн сонгуульд урьдчилсан байдлаар ялалт байгуулсан 126 нэр дэвшигчийн 32 нь эмэгтэй буюу 25%-ийг эзэлж байна.
Эмэгтэй нэр дэвшигчдээс онцолбол УИХ-ын гишүүн Ч.Ундрам, С.Одонтуяа, Х.Булгантуяа, засгийн газрын гишүүн Б.Батцэцэг, Ч.Номин нар дахин олонхын санал авчээ.
Олны танил хүмүүсээс:
-
ХНН-ын сайд асан Н.Ариунзаяа
-
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан
-
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа
-
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа
-
Г.Батхүү агсны дүү П.Батчимэг
-
М.Нарантуяа/Нара/
-
НЗД-ын орлогч О.Номинчимэг
-
УИХ-ын гишүүн асан А.Ундраа
-
Z generation үеийн төлөөлөл гэгдээд буй С.Цэнгүүн
-
УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн Уянгахишиг
-
Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярын Жаргалан
-
“М-Ойл”-ын М.Пунсалмаа нар байна.
АН-аас нэр дэвшсэн С.Цэнгүүн хамгийн залуу буюу 26 настайг мэдээлж байсан юм.