“Цахим замын цагдаа” хуудаст энэ оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр I эгнээгээр зорчихдоо камертай хэсэгт улсын дугаараа хөшгөөр хааж зорчиж буй бичлэг нийтлэгдсэн.
Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад Subaru Impreza маркийн тээврийн хэрэгслийн жолооч 21 настай, эрэгтэй А нь өнгөрөгч арваннэгдүгээр сард БНХАУ-с худалдан авч ашиглаж байжээ.
Уг тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд журамлан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.