Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын өдрүүдэд салбарын асуудал хариуцсан зөвлөхүүдээ гаднаас томилж, хотын асуудалд олон намын төлөөлөлтэй хоршиж ажиллахаа мэдэгджээ.
Тодруулбал, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъяаныг зөвлөхөөр томилжээ.
Түүнчлэн гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүхийг Гэр хороолол, орон сууцжуулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон байна.
Үүнээс гадна ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг мөн Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон тухай албаны эх сурвалж мэдээллээ. Түүний хувьд 2015 онд төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэргээр шалгагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан билээ.