“Эрчист Монгол” ХХК-ийг байгуулж, эрчим хүчний төрийн өмчит компаниудыг нэгтгэхээр болсон. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг томилжээ.
“Эрчист Монгол” ХХК-ийн харьяанд,
-
Дулааны 2, 3, 4 дүгээр цахилгаан станцууд,
-
Дүүргүүдийн зарим, орон нутаг дахь дулааны станц,
-
“Тавантолгой дулааны цахилгаан станц”,
-
“Эгийн голын усан цахилгаан станц
-
Орон нутгийн эрчим хүчний систем, цахилгаан түгээх, дамжуулах компаниуд,
-
“Эрчим хүчний үндэсний төв”,
-
“Диспетчерийн үндэсний төв” зэрэг 44 ТӨХК багтаж буй.
Сануулахад, УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий компаниудад зээл олгосон гэх асуудлаар шалгагдаж байсан юм.