Эдийн засаг, хөгжлийн яамнаас Ардчилсан намын гишүүн Ц.Уянгыг Бангкок дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр нэр дэвшүүлэх саналыг гаргажээ.
Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах хүсэлт бүхий албан бичгийг АТГ руу явуулжээ.
Түүнээс гадна АН-ын гишүүн Ш.Жандосыг Анкара дахь ЭСЯ-ны зөвлөх, Канберра дахь ЭСЯ-ны зөвлөхөөр Х.Ержан нарыг томилуулахаар тэдний ХАСУМ-ийг хянуулах хүсэлтийг АТГ-д гаргажээ.