Монгол Киргиз улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын V хуралдаан 2025 оны 6-р сарын 26-27-нд Бишкек хотноо зохион байгуулагдлаа.
Хуралдааныг монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, киргизийн талаас Сайд нарын танхимын дэд дарга Э.Байсалов нар ахалж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хэрэгжиж буй ажлуудын явцыг дүгнэх, цаашдын зорилтыг тодорхойлоход чиглэсэн өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөлөө.
📌 Талууд дараах салбаруудад хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгджээ: • Хөдөө аж ахуй, мал аж ахуй • Мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуурын экспорт • Хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал • Боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи • Онцгой байдлын алба, хөдөлмөр, нийгмийн хамгаалал
🔎 Хуралдааны үр дүнд хоёр орны хамтын ажиллагаа илүү бодит, үр дүнд чиглэсэн хэлбэрт шилжиж, эдийн засгийн уялдааг гүнзгийрүүлэх шинэ гарцууд нээгдэж байна.














































































